Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийлээ

Өчигдөр Хойд Солонгос орон нутгийн цагаар өглөөний 07:55 цагт Умард Пёнган аймгаасаа баллистик пуужин харважээ. Пуужин 500 км зам туулаад, Япон тэнгист унажээ. Тус улс Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш ийн анх удаа пуужин харвав. Уг пуужинг АНУ-ын шинэ засаг захиргаа Пхеньяны талаар ямар бодлого баримтлахыг тандаж мэдэх зорилгоор харвасан байж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа аж. Өнгөрсөн оны 10 дугаар сард Хойд Солонгос хоёр “Мусудан” пуужин харваж туршсан бөгөөд нийт 20 гаруй баллистик пуужин харважээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *