Categories
мэдээ спорт

Допинг хэрэглэсэн гэх үндэслэлээр Б.Ганзориг улсын начин цолоо хураалгалаа

Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, өнгөрсөн жилийн Улсын баяр наадмаар начин цол хүртсэн Б.Баатарцол, Б.Ганзориг нарт допинг хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцлоо. Улсын начин Б.Ганзоригийн цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэр гаргасан байна. Дээрх хоёр бөхийн шийтгэл тус бүр өөр байгаа нь учиртай. Тодруулбал өнгөрсөн жил “WADA”-гаас гуравдугаар сарын 1-нээс хойш нэг микрограммаас доош мельдониум илэрвэл цагаатгах болсон. Улмаар “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мельдониум илэрсэн бөгөөд барилдах эрхийг нь түдтгэлзүүлсэн шийдвэрээ цуцалсан юм. Тэгвэл Э.Сумъяатай адилхан мельдониум хэрэглэсэн Б.Баатарцол цолоо хураалгахгүй үлдэж, Б.Ганзориг цолоо хураалгаж байна. Тэгэхээр Б.Ганзоригт тавын даваанд унасан Б.Ганбат чимэг нэмэх нь тодорхой боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *