Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан: Бурхан халдун уулын нэрийг эмэгтэй хүн өөрчлөхөөр оруулж ирсэнд харамсаж байна

УИХ-ын чуулганаар “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталсан. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэг уулын нэр солих гэж чуулган хуралдаж байна” хэмээн шүүмжилсэн бол хуулийн төслийг хэлэлцэж баталсны дараа УИХ-ын гишүүн С.Жавхлан “Бурхан Халдун уул биш Бурхан Халдун хайрхан гэж нэрлэх ёстой байсан юм. Би энэ хуулийн төслөөр завсарлага авах горимын санал гаргаж байна. Бурхан халдун уулын нэрийг эмэгтэй хүн өөрчлөхөөр оруулж ирсэнд харамсаж байна. Би Монгол ёс заншлаа дээдэлдэг хүн” гэхэд нэгэнт баталсан хуулиар завсарлага авах, горимын санал гаргах боломжгүй тул Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол тайлбар хийв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *