Categories
мэдээ нийгэм

Баавгай агнан махыг нь тээж явсан хүмүүсийг саатуулжээ

Баавгай агнан зурган илэрцүүдБагануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хууль бусаар баавгай агнан, тээвэрлэж явсан хүмүүсийг саатуулжээ. Мягмар гаригийн 16.00 цагийн үед 2-р хороонд эргүүл хийж явсан цагдаа нар “Соната-6” маркийн автомашиныг саатуулан шалгасан байна. 51 настай Б-г одоогоор хаанаас ямар шалтгаанаар авч явсныг нь шалгаж байна. Эх сурвалжаар тус баавгайг Мөнгөнморьт, Хэнтийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэрийн нутгаас авласан байх гэж үзэж байгаа аж.

Цуг явсан хүмүүсийг нь сэжигтнээр тооцож, тэднийг гэм буруутай нь нотлогдвол Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд заасан Ан агнуурын тухай хууль зөрчсөн үндэслэлээр баавгайн экологи эдийн засгийн үнэлгээ болох 6.5-7.5 сая төгрөгийг хоёроос гурав дахин нугалж төлүүлэх тухай хуулийн заалтаар шийтгэх юм байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *