Categories
гадаад мэдээ

Алексей Цыденов Буриадын төрийн тэргүүн болов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тээврийн яамны орлогч 40 настай Алексей Самбуевич Цыденовыг Буриадын төрийн тэргүүнээр томилов. В.Путин хэлэхдээ, “Та Тээврийн яаманд төмөр замын салбыг хариуцаж байсан туршлагатай хүн. Тус бүс нутгийн тулгамдаж буй асуудлуудыг сайн мэдэх хүн” гэжээ.

Түүний ажил мэргэжлийн замнал нь бүхэлдээ төмөр замтай холбоотой гэнэ. Их сургуулиа төгсөөд “Алс Дорнодын төмөр зам” улсын үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор ажилд орж, гурван жилийн дараа тус үйлдвэрийн газрын маркетинг, гэрээний хэлтсийн дарга болсон байна. Тээврийн яаманд ажиллаж байгаад 2012 оноос ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайдаар томилогдсон байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *