Categories
гадаад мэдээ

АНУ-ын томоохон компаниуд Трампыг эсэргүүцлээ

Трамп зурган илэрцүүд

“Apple”, “Google”, “Microsoft”, “Facebook”, “Twitter”, “Intel”, “Ebay”, “Neftlix”, “Uber” зэрэг Америкийн 100 орчим томоохон компани цагаачлалыг хязгаарлах тухай Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигийг эсэргүүцэж буй байр суурийнхаа эрхзүйн үндэслэлийг шүүхэд гарган өгчээ. Үндэслэлд дурдахдаа хилийн хориг нь компаниудад хохирол учруулж байна гэжээ.

Тэд энэ байр сууриа өнгөрсөн ням гаригт Сан-Франциско хотын есдүгээр тойргийн давж заалдах шатны шүүхэд танилцуулсан аж. “Fortune” сэтгүүлээс гаргадаг жагсаалтад багтсан Америкийн хамгийн том 500 компанийн 200 гаруйг нь цагаачид болон тэдний үр хүүхдүүд үндэслэн байгуулсан байдаг гэж дээрхи баримтад дурджээ. Энэхүү баримт бичигт гадаадаас мэргэжилтэй ажиллах хүчин авч ажиллуулдаг технологийн салбарын компаниудын захирлууд гарын үсэг зурсан байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *