Categories
гадаад мэдээ

Путиний “дайсан” Алексей Навальный 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэ сонгуульд 17 жил Төрийн эрхийг барьсан Ерөнхийлөгч Владимир Путинтэй өрсөлдөж магадгүй байгаа юм. Өдгөө 40 настай, авлигатай тэмцэгч Алексей Навальный “Би ялахын төлөө хичээнэ” гэж цахим сүлжээгээр хийсэн мэдэгдлээ онцолжээ. 2011, 2012 онд тэрээр Владимир Путиний захиргаадалтыг эсэргүүцэж, ОХУ-ын түүхэнд хамгийн том хөдөлгөөнийг зохиолж байгуулсан түүхтэй.

Харин Алексей Навальныйн холбогдсон залилангийн хэргийг дахин хэлэлцэх шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд хэрэв шүүх түүнийг буруутай гэж үзвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *