Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Мөнгөний гуйланчлал” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өнөөдрийн дугаарт эмнэлгүүдийн ачааллын талаарх сурвалжлага нийтлэгдлээ. Иргэдийн соёлгүй үйлчилгээнээс болж эмнэлгүүдийн ажиллах цагийг уртасгасан ч ачаалал нь буурахгүй байгаа талаар хөнджээ.

Эдийн засгийн нүүрэнд МУИС”ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай хийсэн өнөөгийн Монгол Улсад тохиолдоод байгаа хямралыг давахын тулд ямар бодлого явуулбал зүйтэй талаар ярилцжээ.

Мөн сүүлийн өдрүүдэд маргаан дэгдээгээд буй харвони эмийн түгээлтийн талаарх асуудлаар холбогдох албаны хүмүүсээс асууж лавласан байна.

Тодруулбал, Архангай аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэг гишүүн АНУ-д явж байгаад хувийн журмаар гэрээ хийж энэхүү эмийг оруулж ирэхээр болжээ. Ингээд тэрээр 928.110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг эмийг саяхан авчирсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн дугаараас уншаарай.

Баримт, үйл явдлын 7-р нүүрээс “G-Time” сүлжээний бизнест Ерөнхий сайдын нэрийг барьж иргэдээс мөнгө залилсан хэргийг шалгаж байгаа талаар уншина уу.

Мөн энэ дугаараас Сар шинийн баяр дөхөж буйтай тохиолдуулан сэтгүүлч Н.Ганчимэгийн бичсэн цагаан сарын дурсамж нийтлэлийг сонирхон уншаарай.

Уламжлалт “Хэлэх эрхийн индэр” булангаас идэвхтэн бичигчдийн санаа зовниж явдаг асуудлуудын талаар сонирхон унших боломжтой юм.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *