Categories
мэдээ нийгэм

“Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобусыг явуулж эхэллээ

“Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссан учраас ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхлээд байна. Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хотын эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, гурван дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *