Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарт хорио цээрийн дэглэм тогтоожээ

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын V дугаар багийн “Сэвхүүл” гэдэг газар малчин Х-н хотонд 2017.02.02-ны өдөр малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр илгээжээ. Аймгийн Мал эмнэлэгийн ариун цэврийн лабораторийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.02.04-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.02.06-ны өдрийн байдлаар хоёр өрхийн өвчилсөн 15 хонийг зориудаар устгасан.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн “Монголын хоолой” гэдэг газар малчин Б-н нэг тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн Мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд 2017.01.23-ны өдрийн 637 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2017.01.23-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.06-ны өдрийн А/10 дугаар захирамжаар;

Төв аймгийн Сүмбэр сумын I дүгээр багийн “Даваат” гэдэг газар малчин А-н 23 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.10-ний өдрийн 172 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2017.01.10-ны өдрийн А/07 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/23 дугаар захирамжаар тус тус цуцалсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *