Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харвони эмийг Архангай аймагт хуваарилсаныг эсэргүүцэн мэдээлэл хийлээ

Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ-аас Америкийн “Гилеад сайнс” компанийн буцалтгүй тусламжаар олгосон элэгний C вирусын эсрэг Харвони эмийг зөвхөн Архангай аймагт хуваарилахаар шийдвэрлэснийг эсэргүүцэн мэдээлэл хийлээ.

Оном сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар, “АНУ-аас хандиваар 6000 ширхэг, 2000 хүний Харвони эм орж ирсэн. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогтцэцэг өөрийн нутаг болох Архангай аймгийн 45-аас дээш насны иргэдэд тараах шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. ЭМЯ-наас гаргасан 2015 оны албан ёсны судалгаанаас үзэхэд элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь аймагт хамгийн өндөр байгаа бол элэгний хавдрын өвчлөлөөр Архангай аймаг хамгийн бага үзүүлэлттэй байдаг. Мөн ЭМЯ-ны 2017 оны төсвийн гуравны нэг нь Архангай аймагт зарцуулахаар болсон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Эрүүл мэндийн салбарыг удирдсан сайд хүн зөвхөн өөрийнхөө эрх ашиг болон улс төрийн үүднээс асуудалд хандаж байгаад харамсаж байна. Хэдийгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусын эмэнд 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж буй ч амьжиргааны түвшин доогуур иргэдэд элгээ эмчлүүлэх эдийн засгийн боломж тааруухан байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид өвчтөний ил шарх, цустай харьцах явцдаа элэгний С вирусын халдвараар өвчилж, халдвар тараагч болох нь элбэг байдаг. Эмнэлэгт хүүхдээ төрүүлэхдээ, шүдээ эмчлүүлэхдээ халдвар авсан хүн ч олон бий. Тиймээс хандиваар ирсэн Харвони эмийг олон нийтэд ил тод байдлаар С вирусээр өвчилсөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмзэг бүлгийн иргэдэд хуваарилахыг шаардаж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *