Categories
гадаад мэдээ

ОХУ-ын Буриад улсын тэргүүн хугацаанаасаа өмнө огцрохоо мэдэгджээ

ОХУ-ын Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын албан тушаалаасаа огцрохоо зарлажээ. Тэрбээр хугацаанаасаа өмнө огцрох өргөдлөө Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн хэмээн “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Цаашдаа Буриад улсынхаа төлөө зүтгэсээр байх болно гээд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ.

Вячеслав Наговицыний энэ шийдвэр гэнэтийн байсан хэмээн Буриад улсын тэргүүний хэвлэлийн албаны дарга Александ Мальцев хэвлэлийнхэнд хэлсэн байна.

Хэв хоногийн өмнө “Ведомости” сонин Кремльд ойр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн ойрын хугацаанд дор хаяж таван мужийн тэргүүнийг огцруулах гэж байгааг мэдээлсэн юм. Сонины мэдээлэл үнэн болох нь бараг батлагдаж байна. Өчигдөр Пермь мужийн тэргүүн Виктор Басаргин гэнэт хэвлэлийн бага хурал зарлан мөн хугацаанаасаа өмнө огцорч байгаагаа мэдэгдсэн билээ.

Вячеслав Наговицын 2007 оноос Буриадыг удирдаж байгаа юм. “Энэ бол удаан бодсоны эцэст гаргасан шийдвэр. Хэн ч намайг ийм шийдвэр гаргахад нөлөөлөөгүй” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *