Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шөнийн тариф тэглэсэн ч цахилгааны ачаалал төдийлөн нэмэгдээгүй гэв

Эрчим хүчний яамны харъяа үйлдвэр, компаниуд болон цахилгаан дулаан түгээх, дамжуулах сүлжээ байгууллагын удирдлагууд 2016 – 2017 оны өвлийн их ачааллын ажлаа тайлагнав. Цаг агаар эрс хүйтэрсэн өдрүүдэд шугамын жижиг гэмтэл саатал гарсныг эс тооцвол энэ өвөл элдэв хүндрэлгүй, горим ажиллагаа хэвийн байсныг мэдээллээ. Мөн гэр хорооллын шөнийн тариф тэглэсэн ч, цахилгаан ачааллын хувьд хэрэглээний өсөлт төдийлөн нэмэгдээгүйг шуурхай хуралдаанаар хөндөв.

2017 онд Сэргээгдэх эрчим хүчний байгууламж, эх үүсвэрүүд нэмэгдэж байгаа учраас үнэ тарифын тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцоллоо. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон валютын ханшны зөрүү зэргээс шалтгаалж энэ онд салбар 18 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх хүндрэл үүсээд байгаа аж. Иймд сэргээгдэх эрчим хүчний компаниудын гэрээний нөхцлийг өөрчилж, хуулинд өөрчлөлт оруулах төсөл боловсруулахыг Эрчим хүчний зохицуулах хороонд үүрэг болголоо. Мөн эдийн засаг хүнд байгаатай холбоотойгоор станц, үйлдвэр байгууллагууд үр ашиггүй зардал гаргахаас татгалзаж, өөрсдийн нөөц боломждоо суурилан засвар үйлчилгээний ажлаа эртнээс хийж гүйцэтгэхийг сануулав. Түүнчлэн сар шинийн баяраар тогтвортой, тасалдалгүй ажиллагааг хангахыг үүрэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *