БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газарт манай улсын хоёр иргэн саатуулагджээ. Тэд 18, 20 настай оюутнууд бөгөөд тус арал дээр оршдог дээд сургуульд суралцдаг байна.
Саатуулагдсан иргэд нэгдүгээр сарын 31-ний өдөр архидан согтуурах үедээ гудамжинд танхайрч, солонгос иргэдийг зодож, эд зүйлст нь халджээ.
Энэ талаар Чежү арал дахь цагдаагийн газраас “Монгол оюутан залуус архидан согтуурч, агсан тавихдаа зургаан иргэнийг зодож бэртээсэн. Мөн хэргийн газарт очсон цагдаагийн хоёр ажилтны шаардлагыг үл тоомсорлож, тэднийг зодож, нэгнийх нь хөлийг хазсан хэрэг үйлдсэн. Тэд эх орон руугаа зугтах магадлалтай тул түр саатуулан шалгаж байгаа” гэж мэдээлсэн байна.