Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын төлөлт өмнөх оноос 70 тэрбумаар нэмэгджээ

Татварын ерөнхий газар өнгөрсөн оны 01 сараас хойш 19 удаа сугалаа зохион байгуулж, нийт 3.6 тэрбум төгрөгийн азтан тодорчээ. Энэ мөнгийг бүрэн шилжлүүлсэн хэмээн НӨАТ-ын буцаан олголтын талаар Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр: Өнгөрсөн оны 01-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд www.ebarimt.mn цахим хуудсанд 620 мянга 409 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 482 мянга 587 нь овог нэр, данс, банкны мэдээлэл, регистрийн дугаараа бүрэн оруулж, 34.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авах эрх үүссэн байна. Өнгөрсөн баасан гарагт 33.8 тэрбум төгрөгийг буцаан олгосон. Өнөөдөр 20 мянга 722 иргэний дансанд 700 сая төгрөг шилжүүлнэ. Ингэснээр мэдээллээ баталгаажуулсан иргэдийн буцаан олголт дуусах юм. www.ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ бүрэн баталгаажуулаагүй 137 мянга 822 иргэн байна.

Эдгээр хүмүүс энэ сарын 15-ны дотор овог нэр, банк, дансны дугаар болон регистрийн дугаараа оруулснаар нийт нэг тэрбум төгрөг буцаан авна.

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр 2708 татвар төлөгч шинээр бүртгүүлсэн байна. Өнгөрсөн онд ахуйн нэгжүүд нь 553.2 тэрбум төгрөгийн НӨАТ төлсөн нь 2015 оныхоос даруй 70 тэрбумаар нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *