Categories
энтертаймент-ертөнц

Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Монгол тулгатны зуун эрхэм”-д оролцжээ

Холбоотой Зураг“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд “Херо” энтертайментаас бэлтгэн хүргэдэг “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцжээ.

Уг нэвтрүүлэгт нийгэм соёлын алдартанууд оролцдог билээ. Дуучин Д.Болд урлагийн гэр бүлээс гаралтай бөгөөд түүний өвөө АЖ, Төрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян гэдгийг бүгд мэднэ. 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ.

Дуучин Д.Болдын оролцсон уг нэвтрүүлэг тун удахгүй телевизээр цацагдах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *