Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” захын галын хэргийн шүүхийн шийдвэр гарчээ

Нарантуул худалдааны төвийн даавуу, бөс бараа худалдаалах хэсэгт 2016 оны гуравдугаар сарын 03-ны өдөр гал гарч лангуу түрээслэгч олон иргэдэд онц их хэмжээний хохирол учирсан. Уг хэрэгт Нарантуул захын инженер, харуул хамгаалалтын ажилтнуудыг татан Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байв.

Тэгвэл Амгаланбаатар нарын долоон хүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд шийдвэрлэжээ.

Нарантуул захын инженер болон эрх бүхий бусад албан тушаалтныг галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын удаа дараа өгсөн шаардлагыг биелүүлээгүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд хууль тогтоомж зөрчсөн, харуул хамгаалалтын ажилтнууд бусдын эд хөрөнгө хамгаалах үүрэгтээ хайнга хандсанаас онц их хэмжээний хохирол учирсан гэм буруутайд тооцон Амгаланбаатар нарт 2-3 жил хорих ял оногдуулжээ. Ингэхдээ уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул тэнсэн харгалзахаар болсон байна.

Түрээслэгчдэд учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс гаргуулах шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *