Categories
мэдээ спорт

Я.Зоригтбаатар тэшүүрийн улсын рекордыг эвдлээ

Дэлхийн оюутны “Универсиад 2017” наадам Казахстаны Алмата хотноо болж байгаа билээ. 18 дахь удаагийн наадамд Монголын тамирчид тэшүүр, гүйлтийн цанын төрлөөр оролцож буй. Тэгвэл тэшүүрийн 500 метрийн эрэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Энэ ангилалд өрсөлдсөн Я.Зоригтбаатар 37.06 секундын амжилтаар 27 дугаар байр эзэлснээр улсын болон насан хүрэгчдийн амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм. Тэрээр 2016 оны арваннэгдүгээр сард Беларусьт болсон Дэлхийн цомын тэмцээний үеэр 500 метрийг 37.94 секундэд туулж, улсын залуучуудын рекордыг шинэчлэн тогтоож байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *