Categories
мэдээ нийгэм

“Дорнод бүсийн эрчим хүчний систем”-ийн захирал ашиг сонирхлын зөрчилтэй байжээ

Дорнод бүсийн эрчим хүчний систем зурган илэрцүүд“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ) ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн мэдээлэл АТГ-т ирсний дагуу шалгажээ. Тэрбээр ХАСХОМ-тээ орсон их хэмжээний өөрчлөлтийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн байж. Уг нь хуульд 30 хоногийн дотор мэдүүлэх ёстой байдаг.

Тиймээс Авлигын эсрэг хуулийн 10.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзжээ. Мөн төрсөн дүүгээ дээрх компанид албан тушаалд томилохдоо “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлж, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1, 8.2, 8.6 дахь хэсэг, 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Тиймээс АТГ-аас холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандсан гэнэ. Үүний дагуу “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарт сахилгын шийтгэл оноосон гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *