Categories
мэдээ нийгэм

Цэцэг өвчний вакцинжуулалт 100 хувь хийж дуусчээ

Сүхбаатаар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумын зургаан голомтонд 32 өрхийн 843 хонь цэцэг өвчнөөр өвчилж, 837 хонийг устгаж, зургаан хонийг зориудаар нядалж дээж авсан байна.

Гоц халдварт өвчин оношлогдсон хоёр суманд Мал эмнэлгийн нөөцөд байсан 6.1 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн дулаан хувцас, халдвар хамгааллын хувцас, автомакс, нэг удаагийн тариур, ариутгалын спирт, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргийг шуурхай нийлүүлэн ажилласан байна. Мөнххаан суманд 211.0 мянган тун, Түвшинширээ суманд 23.0 мянган тун вакцин нийлүүлж, вакцинжуулалтын ажлыг бүрэн хийж дуусгасан байна. Тодруулбал: Мөнххаан сумын нийт хонийг вакцинжуулахаар малын их эмчээр ахлуулсан 17 хэсэг гарч, 1 дүгээр сарын 11-нээс 10 хоногийн хугацаанд 192532 толгой хонь тарьж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Харин Түвшинширээ сумын голомтын бүсийн 22000 толгой хонийг вакцинжуулах ажлыг дөрвөн малын их эмчтэй ажлын хэсэг гарч, 22763 толгой хонийг тарилганд хамруулж 98.2 хувийн гүйцэтгэлтэй ажиллаад байна.

Мөн өөрийн аймагт отроор яваа болон гадны аймагт өвөлжиж байгаа малчин өрхийн болон тавиул малын судалгааг гаргаж, масс вакцинжуулалт зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *