Categories
мэдээ нийгэм

Орхон голыг бохирдуулсан хэргийг прокуророос шалгаж эхэллээ

Нэр бүхий компаниуд Орхон голыг бохирдуулсан хэргийг прокурорын байгууллагаас сэргээн шалгаж эхэлжээ. Голын эхэнд олборлолт явуулж байсан “Алтандорнод Монгол”, “Монгол газар” компаниуд нөхөн сэргээлт нэрээр өөр компанитай гэрээ байгуулан үлдэгдэл дээрээ ажиллуулсанаас үүдэж Орхон голын ус бохирдож, гол мөрөн татарсан аж. Тиймээс 2010-2011 онд “Алтандорнод Монгол”-ыг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр, У.Даш зэрэг хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Харин уг хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзэн сэргээн шалгахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *