Categories
мэдээ улс-төр

Арбитрын тухай хуулийг батлав

УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. 2003 оноос хүчин төгөлдөр үйлчилж байгаа Арбитрын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ Арбитрын тухай хуулийг Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байна. Арбитрын шийдвэрээр үүрэг хүлээх магадлалтай тал нь арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө өмч хөрөнгөө захиран зарцуулах зэргээр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгох тохиолдол байдаг. Иймд арбитрын шийдвэр бодит байдал дээр хэрэгждэг байх нөхцөлийг хангах үүднээс цаг хугацааны хувьд эцсийн шийдвэр гарахаас өмнө цаг хожиж хамгаалалтын шинжтэй арга хэмжээ авах бүрэн эрхийг арбитрын бүрэлдэхүүн эдэлдэг байх боломжийг хангахад ач холбогдолтой аж.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах хуулийг гишүүдийн олонхийн саналаар баталсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *