Categories
мэдээ нийгэм

Утааны эсрэг жагсаал хөтлөгчтэй, дуутай хууртай өрнөнө

Нэгдүгээр сарын 28-ны хагас сайн өдөр 12.00 цагаас Сүхбаатарын талбайд утааны эсрэг “Боож үхлээ” жагсаал болох юм. Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноо зохион байгуулан олноор оролцохыг “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас уриаллаа.

Энэ удаа жагсаал өмнөхөөс өргөн хүрээтэй болно гэнэ. Урлаг соёл, телевизийнхэн дэмжиж, ая дуугаа өргөж, хөтлөхөөр болжээ. МН25 телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөгч хийж жасгаалыг чимэх бол “Лемонс”, “Mr Dogs”, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, жазз дуучин Ц.Хулан, Ардын жүжигчин А.Долгор зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Б.Батчулуун, Б.Чинбат нар утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байжээ. Энэ ажлаа эрчимжүүлж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ. Мөн DJ Үүрээ тэргүүтэй “Монгол Микс Прожект” компанийн хамт олон утааныы эсрэг жагсаалд нэгдэж үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллах юм.

Мөн НҮБ-с Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон 3Камертон3 хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан хэмээн зохион байгуулагч Ц.Пүрэвхүү мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *