Хотын гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй ТҮЦ-нүүдийг албадан нүүлгэж эхэлсэн.
Хотын даргын шийдвэрийг эсэргүүцсэн мэдэгдлүүд ТҮЦ эрхлэгчдийн зүгээс удаа дараа гаргасан ч ТҮЦ-нүүдийг ачиж, газар чөлөөлөх ажил үргэлжилсээр байгаа юм.
ТҮЦ-ээ банкны зээлээр авсан, амьдрал залгуулах гол эх үүсвэрийг устгаж байна гэж тэд ярьж байна. ТҮЦ эрхлэгчид эсэргүүцлийн уриа лоозонгоо барьж Сүхбаатарын талбайд ийнхүү жагслаа.