Categories
мэдээ улс-төр

С.Жавхлан, Г.Уянга нар Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрах болсноо мэдэгдэв

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлийг гарган мэдээлэл хийж байсан. Тэрээр үндэслэлүүдээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Тэгвэл түүний хүсэлтийг УИХ-ын гишүүн С.Жавхлан хүлээн авчээ. Тэд өнөөдөр хамтран хэвлэлийн хурал хийж, Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө хамтрахаар болсноо мэдэгдэцгээв.

Г.Уянга Ерөнхийлөгчийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулсан, “Рио Тинто”-гоос өндөр үнэтэй байр авсан, Тэргүүн хатагтайн нэр дээр АНУ-д 3 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хандивын аян зохион байгуулсан тухай мэдэгдэв. Мөн санхүү эдийн засгийн нөхцөл байдлыг тооцолгүйгээр АСЕМ-ийг зохион байгуулсан гэж шүүмжилллээ. Тусгаар тогтнол, эвнэгдлийн нам УИХ-д суудалгүй учраас УИХ-ын байнгын хороонд саналаа оруулах боломжгүй юм. Тиймээс С.Жавхлан гишүүнээр дамжуулан байнгын хорооны хуралдаанд оруулж, Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг ярихаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *