Categories
мэдээ нийгэм

Усан спорт сургалтын төвийг 10 тэрбум 871 саяар худалдана

НИТХ-аас 2017 онд дуудлага худалдаагаар хувьчлах төрийн өмчит
байгууллагуудын жагсаалтыг баталсан. Тухайлбал, энэ онд Усан спорт
сургалтын төв, Хан-Уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус
дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэргийг дуудлага
худалдаанд оруулахаар төлөвлөжээ.

Зарим газрынх нь дуудлага худалдаа өнөөдрөөс эхлэх юм байна. Усан
спорт сургалтын төвийг дуудах эхний үнэ нь 10 тэрбум 871 сая 620 мянган
төгрөг бол бөгөөд дэнчингийн хэмжээ нь 1.08 тэрбум төгрөг
гэнэ.

Өнгөрсөн онд “Оргил” рашаан сувиллыг 15 тэрбум төгрөгөөр хувьчлахаар нээлттэй дуудлага худалдаа зарласан боловч нэг ч санал ирээгүй гэдэг.
Мөн “Монголын хөрөнгийн бирж”, “Төрийн банк”-ыг хувьчилж, улсын төсөвт
180 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яамны ажлын хэсэг гарсан ч
хувьчлал хийгдээгүй өнгөрсөн билээ. Үүнийг Төрийн өмчийн бодлого,
зохицуулалтын газраас эдийн засгийн хямралтай холбон тайлбарласан юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017-2018 онд төрийн
болон төрийн өмчит таван байгууллагыг бүрэн хувьчлах, найман
байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулах, зургаан байгууллагыг
бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *