Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ сарын 1-нээс буюу өчигдрөөс хүйтний улиралд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гарсан. Гэвч уг шийдвэрийг хэрэгжүүлэх тухай тушаал холбогдох албанаас ирээгүй байгаа учир өнөөдөр дээрх шийдвэр хэрэгжиж эхлээгүй байгаа гэдгийг УБЦТС ТӨХК-өөс мэдээлж байна. Түүнчлэн шөнийн цахилгааныг тэглэх тухай тушаал ирсэн тохиолдолд дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл 21.00-06.00 цагийн хооронд шөнийн цахилгаан үнэгүй болгох аж. Шөнийн цахилгаан үнэгүй хэрэглэх айл өрхүүдэд дараахь шаардлагыг тавьж байгаа ба үүнд, тухайн айл нь цахилгаан эрчим хүчний өргүй байх, шөнийн тарифтай электрон тоолууртай байх ёстой. Өдөр шөнийн тарифтай шөнийн тоолуур нь зах зээлд 60 мянгаар худалдаалдагддаг ажээ.