Categories
гадаад мэдээ

Ажилтан нь амиа хорлосны төлөө хүлцэл өчиж огцрохоо мэдэгджээ

Япон Денцү компанийн ажилтан өнгөрсөн онд ажлын хэт ачааллаас амиа хорлосон хэрэг гарчээ. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Тадаши Иший уг хэрэгт холбогдуулан талийгаачийн ар гэр болон олон нийтээс уучлалт хүсчээ. Мөн тэрээр ирэх нэгдүгээр сард болох ТУЗ-ын албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдэв. Тэрбээр ажилтнаа хэт ачааллаас аварч чадаагүйд ийн хүлцэл өчсөн байна. Денцү компани нь 47 мянган ажилтантай, дэлхийн 140 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг байна. Тус байгууллагын ажилтан болох Такахаши амиа егүүтгэх үедээ 105 цаг илүү ажилласан байжээ. Бурхан болоочийн хэргийг шүүх хурал бүтэн нэг жил үргэлжилсэн бөгөөд саяхан эцсийн шийдвэр гарч, бүсгүй ажлын хэт ачааллаа дийлж чадаагүйгээс амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргасан байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *