Categories
мэдээ нийгэм

Утааны эсрэг ээж, аавуудын жагсаал 12:00 цагт эхэлнэ

Утааны эсрэг нэгдсэн ээж аавууд өнөөдөр 12-14 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлнэ. Тэд мөн Засгийн газарт тодорхой шаардлагууд хүргүүлэх юм. Үүнд:

-Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай

-Утаа гамшиг болсныг хүлээн зөвшөөрөх зөвлөмж мэдэгдэл гаргах

-Утааны голомтод очиж нөхцөл байдал дээр Засгийн газар хуралдах

-Утаа бууруулж чадаагүйгээ тайлбарлаж тайлангаа тавих

-Яаралтай цогц арга хэмжээ авах ажлын хэсгийг яаралтай гаргаж мэдэгдэх

-Агаарын бохирдлоос үүдэлтэй нь батлагдсан хатгалгаа болон бусад өвчлөл эндэгдэл дээр нөхөн олговор олгох

-Засгийн газар нэгдүгээр сарын 10 гэхэд агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх /Энэ өвөл гэхэд агаарын бохирдлыг 25 хувиар бууруулах боломж байгаа/

-Засгийн газрын утааг бууруулах Үндэсний зөвлөлийн ажлыг хянах иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах зэргийг тусгажээ.

Жагсаалд оролцох иргэд төр, засгийн тэргүүнүүдэд хандаж, агаарын бохирдлыг шийдвэрлэх, нөхцөл байдлыг илэрхийлсэн лоозон, самбар зэргийг барин жагсах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *