Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: Б.Наранхүү гишүүнийг чуулганы танхимд орж ирэхийг нь таван жил харсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа цаг гаруй хугацаагаар хоцорч эхэлсэн юм. Чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад түр завсарлалаа.

УИХ-ыг даргалж байгаа Ц.Нямдорж гишүүн хуралдаа ирээгүй гишүүдийн нэрсийг дуудаж хуралд суудаггүй юм бол УИХ-д нэр дэвшүүлж яадаг юм, тэр зугаалдаг газраараа явдаг юм байгаа биз. УИХ-ыг сахилгажуулах хэрэгтэй байна. Сүүлийн үед ирц тааруугаас олон нийт дунд дургүйцэл их байна. Ардын нам ирц дээр хэнтэй ч хариуцлага хуваалцахгүй шүү” гээд Б.Наранхүү гишүүний хувьд хатуухан үг чулуудаад авлаа. Тэрбээр, Наранхүү гишүүнийг өмнөх сонгуулиар дөрвөн жил Их хуралд суухдаа танхимд орж ирж үг хэлж байхыг нь би бараг хараагүй. УИХ-ын Чуулганд суухаар нойр хүрээд хэлцэж байгаа асуудлуудыг нь ойлгодоггүй юм чинь суугаад яахав гэж зурагтын нэвтрүүлгээр хүртэл яриад явж байх юм. Тийм хүнийг байлгах хэрэг байна уу… хэмээн ундууцлаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *