Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол арванхоёрдугаар сарын 23-нд болох гэж байна. Спортын шилдгүүдийг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулах юм байна. Спортын сэтгүүлчдийн оролцох санал хураалтын шугам арванхоёрдугаар сарын 16-ны 00:00 цагт нээгдэж, арванхоёрдугаар 22-ны 23:59 цаг хүртэл үргэлжлэх аж.
2016 онд үзүүлсэн амжилтыг нь үндэслэн дараах тамирчдыг оны шилдэгт нэр дэвшүүлжээ.
“Бөртэ чоно”-2016-д нэр дэвшигч оны шилдэг эмэгтэй тамирчид
М.Анхцэцэг
О.Гүндэгмаа
А.Ичинноров
Б.Мөнхзаяа
Г.Нандинзаяа
Д.Отгонцэцэг
Д.Сумъяа
Г.Угалзцэцэг
М.Уранцэцэг
“Бөртэ чоно”-2016-д нэр дэвшигч оны шилдэг залуу тамирчид
Б.Сумъяа /Тэшүүр/
Б.Тэгшбаяр /Дугуй/
Э.Тэмүүжин /Пүүл бильярд/
Оны шилдэг баг
-3×3 Сагсан бөмбөгийн шигшээ баг. Азийн элсний спортын наадмын мөнгөн медальт
-3×3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг
-Волейболын “Хасу Мегастар” клубын эрэгтэй баг
-3×3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг
-Хөл бөмбөгийн “Эрчим” клуб
Оны шилдэг эрэгтэй тамирчин
Д.Алтансүх
Г.Мандахнаран
Ч.Марал-Эрдэнэ
Л.Отгонбаатар
Д.Отгондалай
Э.Содномпилжээ
П.Тэмүүжин
Б.Ууганхүү
Э.Цэндбаатар
Оны шилдэг дасгалжуулагч
Ч.Базарсүрэн
Д.Батсүрэн
Ц.Баярсайхан
Ж.Ганхуяг
Ё.Төмөрбатаа
Б.Төрбат
Ц.Хосбаяр
Ц.Цогтбаяр
Х.Эрдэнэт-од
Эдгээр нэр дэвшигчдээс
- Оны шилдэг 3 эмэгтэй тамирчин
- Оны шилдэг 3 эрэгтэй тамирчин
- Оны шилдэг залуу тамирчин
- Оны шилдэг спорт тоглоомын баг
- Оны шилдэг 3 дасгалжуулагч санал асуулгын үр дүнд тодорч, “Бөртэ чоно” ёслолын үеэр шилдгийн шилдгүүдийг зарлана.