Categories
мэдээ нийгэм

Гүйцэтгэх Засаглалын тэргүүн МОНЦАМЭ агентлагт зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат МОНЦАМЭ агентлагийн хамт олны хүсэлтээр тус агентлагийн үйл ажиллагаатай танилцан, зочиллоо. “МОНЦАМЭ агентлаг бол хуучрахаар нь тайлаад хадгалчихдаг хувцас биш, харин Монголчуудын хувьд өдөр тутамдаа өмсөж эдэлдэг хувцас шиг нь тийм чухал байгууллага юм” хэмээн Ерөнхий сайд энэ үеэр онцлов.

Монгол Улсын гадаад сурталчилгаа хэмээх хариуцлагатай том ачааг үүрч яваа МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын хэмээх статусаа алдаад таван засгийн нүүр үзэж буйг дуулгаад, юуны өмнө агентлагийн статусын асуудлыг шийдэж эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс тус байгууллагын удирдлагууд хүслээ.Мөн мэдээллийн эрин зуунд дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байгааг ч дуулгав. 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн зааснаар МОНЦАМЭ агентлагийн статус тодорхойгүй болсон юм.

Гүйцэтгэх Засаглалын тэргүүн МОНЦАМЭ агентлагт зочиллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *