Categories
мэдээ нийгэм

Жендерийн мэдрэмжийн асуудлаар эрүүл мэндийн салбарынхан чуулав

Өнөөдөр Корпорайт зочид буудлын Конвейншн төвд “Жендерийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээ” сэдэвт үндэсний чуулган боллоо.

Тус чуулганыг ЭМЯ, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын салбарын хөгжил хөтөлбөр”- 4 төслийн хүрээнд зохион байгуулсан юм. Чуулганд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, ЭМЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Жендэрийн АХБ-ны төлөөлөл оролцлоо. Мөн ЭМЯ-ны харъяа төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, НЭМГ-ын харъяа байгууллагууд, аймгуудын ЭМГ, нэгдсэн эмнэлгийн төлөөллөөс бүрдсэн нийт 100 орчим төлөөлөгч ирсэн юм.

Чуулганаар “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” Монгол Улсын хууль, жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого төлөвлөл, тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат үндсэн илтгэлийг тавьсан юм.

Улмаар жендэрийн эрх тэгш, байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, тусламж үйлчилгээг жендерийн мэдрэмжтэй болгох онол, арга зүйн зарим асуудал зэрэг сэдвээр үргэлжилсэн юм. Энэхүү чуулганаас эрүүл мэндийн салбарын жендерийн эрх тэгш байдлыг хангах төлөвлөгөө, зөвлөмжийг боловсруулан гаргасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *