Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Хордсон хэргийн газар шуурхай ажлын хэсэг ажиллаж байна

Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид дулааны халаалтын зориулалттай химийн эталон гэх бодисыг архи гэж андуурч уусны улмаас хордож, улмаар дөрөв нь амиа алдсан талаар бид мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү хэрэг энэ сарын 24-ний өдөр гарч, хэргийн дуудлага маргааш өдрийн 22:20 цагт аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд иржээ.

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй албан мэдээллээр, хордлогын улмаас өчигдрийн байдлаар иргэн Б /33 настай, эрэгтэй/, Б /33 настай эрэгтэй/, Э /33 настай эрэгтэй/, Б /43 настай эрэгтэй/ нарын дөрвөн хүн нас барсан байна. Мөн 26-43 насны нийт найман хүн тус аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Одоогийн байдлаар хэргийн газарт тус аймгийн Засаг даргын тамгийн газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Хууль зүйн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын хамтарсан шуурхай ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцахаар ажиллаж буй юм байна. Мөн Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас томилогдсон шуурхай ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байгаа аж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *