Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны асуудлаар ажлын хэсэг мэдээлэл хийнэ

Өмнөх Засгийн газрын үед гаргасан “Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хөгжлийн банкны удирдлагуудыг АТГ-аас шалгаж байгаа билээ.

Тэгвэл энэ долоо хоногт Хууль зүйн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаарэнэхүү банкны хэргийг хариуцаж байгаа ажлын хэсгээс мэдээлэл хийх юм байна. Өмнө нь ажлын хэсгийн шалгалтаар Хөгжлийн банкнаас 1.3 их наядын санхүүгийн зөрчил илрүүлсэн байдаг.

Одоогоор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын 4-6 хүнийг 170 орчим тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй хэмээн шалгаж байна. Түүнийг 2016 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *