Categories
мэдээ спорт

Карякин ялагдаж онооны харьцаа тэнцлээ

Шатрын ДАШТ-ийн аваргын титмийн төлөө өрсөлдөж буй Магнус Карлсен (Норвеги), Сергей Карякин (ОХУ) нарын арав дахь өрөг урд шөнө тавигдаж Норвегийн их мастерын ялалтаар өндөрлөлөө. Тоглолтын төгсгөлд олж авсан давуу талаа алдалгүй наадсаар ялалт байгуулсан Карлсен “Тун их ядарлаа. Өнгөрөгч шөнө нойр муутай хоносон тул яадаг бол доо хэмээн бодож байсан. Ялалт байгуулсандаа их баяртай байна. Хамгийн гол нь одоо нэг өдөр амарна гээд бодохоор сайхан байна шүү” гэж өгүүлэв. Хоёр өрсөлдөгч нийт 12 өрөг тоглох бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд богино өрөг тоглож цаашлаад блиц өргөөр ялагчаа тодруулах горимтой юм билээ. Одоогийн байдлаар онооны харьцаа 5:5 болоод байна.

Б.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *