АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож байгаа шатрын ДАШТ есөн өргийн дараа Сергей Карякины нэг онооны илүүгээр үргэлжилж байна. Долоон өрөг дараалан Сергей Карякин (ОХУ), Магнус Карлсен (Норвеги) нар тэнцсэний эцэст найм дахь өрөгт орос залуу хараар наадан 53 дахь нүүдэл дээрээ өрсөлдөгчөө мадалж анхны ялалтаа байгуулсан билээ. Харин ес дэх өрөгт мөн л хайнцсан тул онооны харьцаа 5:4 болж Карякин хошуучилж байна. Их мастерууд нийт 12 өрөг тоглох ёстой юм.