Categories
мэдээ нийгэм

“Цахим эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв

цахим эрүүл мэнд зурган илэрцүүд

Эрүүл мэндийн салбарынхан эмчилгээ, үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэхээр “Цахим эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд түргэн тусламжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх туршилтыг эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл, яаралтай түргэн тусламжийн машиныг дэлгэц, интернэтээр хангаж замд явахдаа эмнэлэгтэйгээ шууд холбогдох нөхцөлийг бүрдүүлжээ. Гэхдээ одоогоор дөрвөн машинд л энэхүү туршилтыг нэг сарын хугацаанд явуулсан бөгөөд туршилтын дараа түргэний машинуудыг иж бүрнээр нь ийм цахим тогтолцоонд шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн үүнээс гадна нийслэл болоод орон нутгийн эмнэлгийн үйл ажиллагааг цахим тогтолцоонд бүрэн шилжүүлэхийг зорьж байгаа ажээ.

Б.Наран

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *