Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлах ажлын хэсэг байгуулжээ

Засгийн газар зурган илэрцүүдМонгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Ажлын хэсгийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухайхууль болон бусад хуульд нийцүүлэн зохион байгуулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *