Categories
мэдээ нийгэм

Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Хоёр Япон нэг Со” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тухайлбал, нэгдүгээр нүүрнээс “Иргэдээс тэрбум гаруй төгрөг цуглуулж барьсан өвлийн хүлэмжээс 90 тонн гүзээлзгэнэ хураана” хэмээх гарчигтай өдрийн сурвалжлагыг онцлон хараарай. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн ярилцлагыг унших боломжой. Тэрээр “Бид төсвийнхөө бүтэц, зарлага, орлогыг дахин эргэж харах шаардлага гарч байна” хэмээн хэлжээ. Энэхүү ярилцлагын үргэлжлэлийг хоёр, дөрөвдүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай. Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Холбоотой ЗурагУлаанбаатар хотод хоёр хоног цас хялмааллаа. Ардын үгээр бол адууны сагагаар татах төдий цас орох шив дээ. Энэ бол Монголын өвөлд байнга л тохиолдох байдаг л нэг үзэгдэл. Европын хотуудын өвлийг ямар гэж санана. Нэг метр, хоёр метр цас орлоо гээд л метр метрээр нь хэмжин ярьдаг. Харин манай хотод орсон ганц удаагийн хялмаа мөн ч олон даргын багийг хуулж байна. Энэхүү нийтлэлийг “Өдрийн сонин”-ын улс төрийн хоёрдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Цэнддоо зурган илэрцүүд“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Хоёр Япон нэг Со” хэмээх нийтлэл хэвлэгдлээ. Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Засгийн газрын дөрвөн сайдыг огцруулах тухай яриа гараад эхэллээ. Ж.Эрдэнэбатын танхимын сайдуудаас ажлын чадамжгүй, салбарынхаа хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байгаа хэд хэдэн нөхдийг сайдынх нь суудлаас холдуулж намынхаа нэрийг эрт дээр нь цэвэрхэн авч үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд МАН-д байна. Энэ талаарх нийтлэлийг манай сонины улс төрийн тавдугаар нүүрнээс унших боломжтой. УИХ-ын гишүүн, Ардчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Эрдэнэбат өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэхүү мэдээллийг мөн тавдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Реалити нийтлэл зурган илэрцүүдМонголын хамгийн олон уншигчтай Өдрийн сонин болон Голомт банк хамтарч иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой монголын хамгийн анхны “Гурван гийгүүлэгч” реалити цуврал нийтлэлийг 2016.11.22-ны өдрөөс эхлэн уншигчиддаа хүргэж байгаа билээ. Энэхүү реалити нийтлэлийн цуврал зургаадугаар нүүрэнд нийтлэгдлээ. Сонирхон хараарай.

Д.Ганхуяг арслан зурган илэрцүүдӨвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Монгол Улсын арслан Доржпаламын Ганхуягтай ярилцлаа. Тэрээр 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн сагсан бөмбөгийн тэмцээнд тун амжилттай тоглож байгаа юм. Мөн тэрбээр “Хадаа аваргыг давчихаад гүйж явсан минь санаанаас гардаггүй” хэмээн дурсамжаа дэлгэжээ. Энэхүү ярилцлагыг “Өдрийн сонин”-ы 13 дугаар нүүрнээс унших боломжтой. Эрхэм уншигч та https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *