Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх баасан гаригт бүх нийтээр амрахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг бүх нийтээр амрах өдөр болгосон билээ. Энэ өдөр Монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан түүхэн өдөр тохиож буй юм.

Засгийн газар зурган илэрцүүдЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээ тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэв.

Мөн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосонтой холбогдуулан амралтын өдрийг баасан гаригт шилжүүлэх эсэх тухай хэлэлцлээ.

Энэ жилийн тухайд 11 дүгээр сарын 26-ны өдөр бямба гарагт тохиож байгаа юм. Иймд энэ өдрийг урагшлуулан өмнөх өдөр нь буюу 25-ны баасан гарагт бүх нийтээр амрах шийдвэр гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *