Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: АН-ын Их хуралд 1210 төлөөлөгч оролцоно

Эрдэнэбат мэдээлэл хийлээ зурган илэрцүүдАрдчилсан намын Их хурал ирэх сарын 6-нд хуралдана. Их хурал зарлан хуралдуулахтай холбогдуулан Их хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр “Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Их хуралд оролцох төлөөлөгчийг сонгох журмыг баталсан. АН-ын журмаар Их хуралд 1210 төлөөлөгч оролцоно” гэж онцлон хэлж байв.

Төлөөлөгч нарыг сум бүрээс нэг, аймаг, дүүрэг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан АН-ын гишүүд, мөн ҮЗХ-ны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын төлөөлөгч нараас бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн энэ сарын 26, 27-нд намын анхан шатны байгууллагууд орон нутагт хуралдаж, Их хуралд оролцох төлөөлөгчөө сонгох юм байна. Уг хурлаар үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг хийх аж.

АН-ын хэвлэлийн хурлын дүрс бичлэгийг хүлээн авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *