Лондон хотын “Хитроу” олон улсын онгоцны буудлын
хойд талд орших цэцэрлэгт хүрээлэн галд автжээ. Одоогоор гал гарсан шалтгаан тодорхой
бус байна. “ВВС”-гийн мэдээлснээр галыг унтраахад 100 орчим гал сөнөөгчийг дайчлаад
байна. Түймэр хурдан хугацаанд газар авч буй тул цэцэрлэгт хүрээлэн байрлах дүүргийг
тусгай хамгаалалтад авч, ойролцоохь замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд азаар хүн бэртэж
гэмтээгүй байна. Хувийн эзэмшлийн гэх тус цэцэрлэгт хүрээлэн үлгэр жишээ тохижилттойгоос
гадна үйлчилгээ сайтай. Хүмүүс алжаалаа тайлж, амарч зугаалахаар тус цэцэрлэгт хүрээлэнг
зорьдог байсан талаар гэрчүүд ярьжээ.