Categories
гадаад мэдээ

Д.Трампийн эхний 100 хоногт хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө

Д.Трампийн зурган илэрцүүд

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампийн эхний 100 хоногт хийж эхлүүлэх ажлын төлөвлөгөөнд дараах зүйлс багтжээ. ҮҮнд: -Транс Номхон далайн 12 оронтой байгуулсан хамтын ажиллагааны гэрээг цуцлах

-Б.Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулийг хүчингүй болгох

-Цагаачдын тухай хатуу бодлогоо хэрэгжүүлж, Мексикийн хил дагуу хана босгох /АНУ-д бичиг баримтгүй 11 сая орчим цагаач иргэд оршин суудаг/

-Исламын улс бүлэглэлтэй тэмцэх

Эдгээр шийдвэрээ Конгрессийн зөвлөлөөр оруулснаар эцэслэн шийдвэрлэгдэх юм. Гэхдээ Сенат болон Доод танхимын аль алинд нь түүний нам ялсан учир хориг, эсэргүүцлэл бага байх төлөвтэй байна. Энэхүү мэдэгдлээ өчигдөр хийсэн бөгөөд хоёр минут 30 сек үргэлжилжээ. Трамп ерөнхийдөө эх орондоо шинэ бүтээгдэхүүн, баялаг бүтээж байгаа америкчуудыг дэмжин, ихээр бий болгох болно хэмээн мэдэгджээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *