“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Нэгдүгээр нүүрт УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай хийсэн “Санхүүгийн зах зээлийг дэмжиж байж банкнаас хараат бус байна” ярилцлага нийтлэгдлээ. Энэхүү ярилцлагадаа тэрээр манай улсын зээлжих зэрэглэлийн талаар “Ер нь бол гурван шалтгаан байгаа гэж үзсэн юм билээ. Эхний ээлжинд төсвийн алдагдал, түүний дараа хувийн хэвшил болон бодит секторыг дэмжихэд бодлогын ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг харсан. Мөн төсвийн салхилга бат, гадны донор орнуудаас авсан зээлийн бүтцээ хэрхэн өөрчилж байна вэ гэдгийг сайтар шалгасны дүнд зээлжих зэрэглэл буурсан” хэмээн ярьжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай хийсэн “Шинжлэх ухааныг жам ёсоор нь хөгжүүлж байж л үр шимийг нь хүртэнэ” ярилцлага нийтлэгдлээ. Энэхүү ярилцлагадаа тэрээр “Шинжлэх ухааны санхүүжилт 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 30.5 тэрбум төгрөг байна. Үүнээс 9.1 тэрбум төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд буюу нийт 432 төсөлд зориулж байна…” хэмээн ярьжээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр үзэх боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Манай сонины гуравдугаар нүүрт гарсан нийтлэл нийгмийн түүчээ болон ард түмнийхээ дуу хоолойг илэрхийлж, гарсан даруйдаа нийгэмд шуугиан тарьж байдаг билээ. Тэгвэл энэ удаагийн “ Баримт, үзэл бодол”-ын нүүрт монголын банкууд дээрэмчдийн үүр болж хэрхэн хувь хүний нууцыг дэлгэж байгаа талаар энэхүү нийтлэлээс уншаарай. Тухайлбал, …Хэзээний ч юм Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчийн доор ажилладаг нэг нөхөр хэдэн компанийн захирлыг дуудаж л дээ. Зорилго нь мэдээж мөнгө. Манай нэр дэвшигчийн сурталчилгаанд хөрөнгө мөнгө хэрэгтэй боллоо, мөнгө өг гэж. Хөлсөө шавхаж олсон мөнгөө дуун дээр нь май гээд өгөх хэн байхав. Мөнгө муутай, хэцүүхэн байна гэсэн шүү үг унагацгааж. Гэтэл өнөө шантаажлагч “Та нар битгий худлаа зал. Энэ юу юм” гээд компаниудынх нь дансны хуулгыг захирлуудын өмнө шидсэн гэвэл та итгэх үү..хэмээн нийтлэлдээ дурджээ.
XIV Далай лам Монголд айлчилж байгаатай холбогдуулан “Буддизм, шинжлэх ухаан хоёр миний оюун санаанд ижил тэгш оршиж буй” эрдэм шинжилгээний хурлын тэмдэглэлийг өнөөдрийн дугаараас хүлээн авч уншаарай.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрныхныг учир битүүлэг шалтгаанаар шалгаж хорьж эхлээд байгаа билээ. Тэгвэл түүний дүүгийн өмгөөлөгч О.Чулуунчимэгтэй манай сонины сэтгүүлч ярилцжээ.
Тэрээр “Өмнө нь Авлигатай тэмцэх газрынхан хууль зөрчиж, үндэслэлгүй хорьсон бол УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба хууль зөрчсөн эсэхийг нь шалгаж тогтоодог байлаа. Тэр үед АТГ-ынхан ингэж дур зоргоороо авирлаж зүрхэлдэггүй байсан…” хэмээн ярьжээ. Дэлгэрэнгүйг дараах линкээс үзэх боломжтой. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдийн засгийн наймдугаар нүүрт “Эрх баригчдын амнаас болж Монголын зээлжих зэрэглэл шалдаа буулаа” нийтлэл хэвлэгдлээ. Монголчууд эртнээсээ гадаа гараад амаа, гэрт ороод галаа хэмээн хэлэлцсээр ирсэн ард түмэн. Гэтэл эрх баригчид муу амласаар байгаад хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийг сулруулж, улс орныхоо зээлжих зэрэглэлийг буурууллаа… хэмээн нийтлэлдээ дурджээ. Дараах линк рүү орж дэлгэрэнгүйг уншаарай. https://admin.dnn.mn/plugins/news/login/
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ