Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Саа1 болгон бууруулжээ

Засгийн газар 2017 онд нийт 0.8 тэрбум гаруй долларын өр төлөхөөр байгаа нь ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэхийг тэмдэглэжээ. Мөн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын өр нэмэгдэх, гадаад валютын нөөц өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн долоон жилийн доод түвшин гэдгийг онцолсон байв.

Үүнтэй холбогдуулан Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Баасан гаригт В3-аас нэг шат бууруулан Саа1 болгожээ. Энэ нь эрсдэлтэй гэсэн ангилалд ордог зэрэглэл юм. Тухайлбал, ирэх оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын төлбөр хийх хуваарьтай байгаа юм.

Тэгвэл үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. УИХ-аар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан” гэжээ.

ОУВС-гийн ажлын хэсэг арванхоёрдугаар сард Монгол Улсад дахин ажиллана. Засгийн газар олон улсын бусад санхүүгийн байгууллагаас улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах хамтын ажиллагааг эрэлхийлсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *