Categories
мэдээ нийгэм

“Гоёл-2017” удахгүй болно

Загварын ертөнцийнхний шилдгийг тодруулдаг “Гоёл” наадам удахгүй болох гэж байна. Энэ жил “Монголын загварын 7 хоног”, “Гоёл 2017” наадмын Гала тоглолт гэсэн 2 үе шаттайгаар явагдана. “Гоёл” наадам нь анх 1988 оны өвөл Монголын томоохон үйлдвэрүүдийн Зохион бүтээх товчоодын дизайнеруудын бүтээлүүдээр хийсэн бага хэмжээний шоугаар эхлэж өнөөг хүртэл өргөжин тэлж 29 дэх удаагийн наадамтайгаа золгож байгаа аж. Энэ удаагийн загварын 7 хоног нь энэ сарын 26, 27-ны өдөр “Blue sky” towert 14.00-18.00 цагт болох юм байна.

Харин “Гоёл- 2017” наадмын Гала тоглолт, шагнал гардуулах ёслол 12 сарын 1-нд СТӨ-д 19:00 цагаас болно.

  • Гоёл наадмын номинациуд:
  • Гран-при
  • Шилдэг 4 дизайнер /төрөл тус бүрээр/
  • Шилдэг зохион бүтээх товчоо, үйлдвэр
  • Шилдэг залуу дизайнер
  • Топ модель цол
  • Шилдэг загвар өмсөгч /эрэгтэй, эмэгтэй/
  • Шилдэг make up artist
  • Шилдэг үсчин
  • Шилдэг фото зурагчин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *