Categories
мэдээ нийгэм

Зуны дугуйтай тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас авто замын ослын дуудлага энгийн өдрүүдээс хоёр дахин өссөн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны шуурхай удирдлагад 853 дуудлага хүлээн авснаас 730 нь зам тээврийн ослын дуудлага байжээ. Мөстөлт их байгаа учир машинууд тормосоо гишгэсэн ч зогсож чадахгүй явсаар явган зорчигчийг дайрах тохиолдол ч гарсан байна. Мөн орон нутгийн замд халтиргаа, гулгаа хотын замаас их байгаа учир орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Зарим сүүдэртэй байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байх тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүйбайх арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *