Categories
мэдээ нийгэм

Ханиад хүрсэн бол эмчид үзүүлж эм бичүүлж авах шаардлагатай

Ойрын үед гадуур ханиад их байна. Ханиад гэдэг нь дархлаанаас их шалтгаалдаг учир жилийн турш өөрийн дархлаагаа сайжруулахыг анхаарах хэрэгтэй гэж мэргэжлийн эмч нарын зүгээс зөвлөж байна. Агаарын бохирдлоос үүдээд хэт их төвлөрөлттэй байгаа Улаанбаатар хотод хүүхэд багачууд цэцэрлэг, сургуульд явахдаа бие биенээсээ ханиад авч байгааг хүн бүр мэдэж байгаа.

Вирусын гаралтай энэ ханиадны тархалт нь маш хурдацтай явагддаг ба 0-5 насны хүүхдүүдийн өвчлөл түлхүү байна.

Энэ насны хүүхдүүдэд өндөр халуурах, дотор муухайрах, нурмайж хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэгээр илэрч, 2-3 хоногийн дотор хоолойн гүйлсэн булчирхай идээлүүлдэг. Тиймээс ханиад хүндэрсэн тохиолдолд 36-40 хэмээр халууран улмаар таталт өгөх хор уршигтай учир урьдчилан сэргийлэхийн тулд гэрийн нөхцөлд чацаргана, аарц буцалгаж өгөх, дааруулахгүй байж, аминдэм ихтэй хоол тэжээл өгөх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Ханиад хүрч эхлэх үед хүндрэхээс нь өмнө элдэв антибиотик эм тариа хэрэглэхээс зайлсхийж, содын уусмалаар утлага хийх, шингэн зүйл ойр ойрхон уулгах, мөн хөргөж дааруулалгүй тамидины уусмалаар хоолойг нь зайлвал хоолой идээлдэггүй байна. Уламжлалт аргаар булчин хэсэгт хөхүүлэг хийх зэрэг арга хэмжээг эмчийн зааврын дагуу авахыг эмч зөвлөлөө.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *