Categories
мэдээ улс-төр

АН-ын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдана

Ардчилсан намын Их хурал ирэх сарын 6-нд хуралдана. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮЗХ-ны хурлаар Их хуралд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахлахаар болсон билээ. Тус ажлын хэсгийнхэн энэ амралтын өдөр хуралдсан бол өнөөдөр мөн хуралдах юм байна. Их хурлаар Ардчилсан намынхан намын дүрмээ өөрчлөн, шинэчлэх их үүргийг хүлээгээд байгаа. Тиймдээ ч ҮЗХ-ны хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг мөн байгуулсан бөгөөд ирэх сарын 6 хүртэл ажлын хэсгийнхэн завгүй хуралдах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *